"Баяжуулсан хүнсний тухай хуулийг хэрэжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
2018.05.03

"Баяжуулсан хүнсний тухай хуулийг хэрэжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Өнөөдөр /2018.05.03/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Баяжуулсан хүнсний тухай хууль эцэслэн батлагдсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Тогтоолын төслийн танилцуулгын УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.


Уг тогтоолын төсөлд, Баяжуулсан хүнсний тухай хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт болон захиргааны хэм, хэмжээний актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлах, хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарт боломжтой хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, холбогдох хуулиудад нэмэлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ий өдрийн дотор танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж, М.Билэгт асуулт асуулаа.

Хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталлаа.