Эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтын хөтөлбөртэй болохоор судалж байна
2018.05.04

Эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтын хөтөлбөртэй болохоор судалж байна

Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Хамтарсан ажлын хэсэг”-ийн хуралдаан боллоо.

Энэхүү ажлын хэсэг нь “Монгол Улсын иргэн, хүүхэд, залуучуудад  эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт  эх оронч хүмүүжил, аюулгүй амьдрах арга ухаан олгох хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө”-г боловсруулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудад  энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар судлан санал, дүгнэлт гаргах зорилготой байгуулагдсан байна.

Судалгааны үр дүнд үндэслэн бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, аюулгүй амьдрах арга ухааны агуулгыг нэмж оруулах юм. Жишээлбэл, Монгол угийн бичгээ хөтөлж сурах, эх орныхоо түүх, соёл, өв уламжлал, бахархах зүйлсийг танин мэдэх,  монгол ёс заншил, зан үйлд суралцах, аж амьдралдаа хэвшүүлэх хандлага, төлөвшлийг хүүхэд залуучуудад суулгахад чиглэж байгаа аж.