2018.05.01

Залуу малчид, уяачдын ҮНДЭСНИЙ зөвлөгөөн болно

5 сарын 11 өдөр “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн”  Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах гэж байна.

УИХ-ын гишүүн Д.Гантулгын тэргүүлдэг Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос энэхүү зөвлөгөөнийг санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яам хамтран зохион байгуулж байгаа юм. 

Анх удаа зохион байгуулагдаж буй энэ зөвлөгөөнөөр 800 гаруй малчин, уяач залуучууд цуглаж, төрөөс тэднийг дэмжих чиглэлээр барьж буй бодлоготой танилцаж, мөн өөрсдийн өмнө тулгамдаад буй асуудлаар нээлттэй ярилцаж, хэлэлцэх юм.  

Монголын морин спорт, залуу уяачдын холбоо нь 21 аймагт өөрийн салбартай, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТББ билээ. Зөвлөгөөнд оролцогчдоо бүртэлийг өөрийн салбарт хороодоор дамжуулан бүртгэхээс гадна тус холбооны Facebook хуудсаараа дамжуулан бүртгэх юм байна. 

Facebook; Монголын морин спорт залуу уяачдын холбоо