2018.02.12

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монголын баг тамирчдаа дэмжиж Солонгос улсад ажиллаж байна

Пёнчань 2018 өвлийн олимпод БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсынхаа тамирчдыг дэмжиж Солонгос улсад ажиллаж байна.

Ц.Цогзолмаа: УИХ-ын гишүүн, Пёнчань өвлийн олимпийн Монгол Улсын багийн дасгалжуулагч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан тамирчдын багийнхаа тосгонд очлоо. Сэтгэл санаа, бэлтгэлийн хувьд 2 тамирчин маань маш сайн бэлтгэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн цанын гүйлт дээр Отгонцэцэг, эрэгтэйчүүд дээр Ачбадрах хоёр гарч байгаа.  Энэ удаагийн өвлилйн 23 дахь олмипид дэлхийн  91 орны 2900 орчим тамирчид өрсөлдөж байна. Монголын баг тамирчдын хувьд өвлийн спортын төрлүүд цас их ордог, хүйтэн байдаг гэдэг утгаараа дараа дараагийн тэмцээнүүдэд суурьтай бэлтгэж, цанын баазаа байгуулах цаг болсон гэдгийг ярилцах хугацаанд олон хүмүүс хэлж байна.