2018.03.20

Ж.Энхбаяр гишүүн "Буудалцав"

Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг -2018” практик буудлагын спортын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай боллоо.

Уламжлалт болгон тав дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнийг Монголын практик буудлагын холбоо зохион байгуулж, Ш.Жадамба генералын хүү УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ивээн тэтгэн явуулдаг билээ. 

Практик буудлагын спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх, тамирчдын ур чадварыг өсгөх, залуу халааг бэлтгэх, шигшээ багийг шалгаруулах, цаашлаад Монгол улсын иргэдэд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, галт зэвсэгтэй аюулгүй харьцах соёл, дадлыг түгээх нь энэ тэмцээний зорилго.

Шилдэг Буудагчдын тэмцээн гэгддэг "Монгол цэрэг -2018"-д практик буудлагын тамирчдаас гадна төрийн тусгай алба хаагч нар нээлттэй оролцож, чансаагаа үздэг.

Тэмцээн Монголын Практик Буудлагын Холбооны Төв клубын буудлагын талбайд болов

Энэ жилийн тэмцээн Карабин, гар буу гэсэн хоёр төрлөөр оролцогчид өрсөлдөж, төрөл тус бүрт эхний 3 тамирчинг мөн тодруулсан юм.

Карабины төрөлд нийт 9 байгууллагын 32 алба хаагч оролцсон бөгөөд тэмцээний үеэр дүрмийн алдаа гаргасан 2 буудагч хасагдсан. Ингээд карабины төрөлд, төрийн тусгай алба хаагчдын дундаас ТТХГ-ын тамирчин спортын мастер Ц.Адилтулга 1-р байр, ТТХГ-ын тамирчин, спортын мастер Г.Баярмагнай 2-р байр, ШШҮХ-ийн тамирчин ОУХМ Б.Хос-Эрдэнэ 3-р байр эзэллээ.

Харин  Гар бууны төрөлд нийт 8 байгууллагын 32 алба хаагч оролцсон бөгөөд тэмцээний үеэр дүрмийн алдаа гаргасан 2 буудагч хасагдсан. Ингээд гар бууны төрөлд, төрийн тусгай алба хаагчдын дундаас ЦЕГ-ын ТАГ-ын тамирчин Ж.Анхбаяр 1-р байр, ШШҮХ-ийн тамирчин спортын мастер Д.Золзаяа 2-р байр, ЦЕГ-ын тамирчин спортын мастер А.Лхамсүрэн 3-р байр эзэллээ.

Тэмцээнийгивээн тэтгэхээс гадна тэрээр тамирчидтай буудлагаар өрсөлдөв

Монголын Практик Буудлагын Холбооны тамирчин, Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагай тэмцээний нээлтийг хөтөлөлж, мөн карабины тэмцээнд амжилттай оролцов

Хоёр өдрийн, хоёр төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр Open ангилалд Э.Эрдэнэхалиу 1-р байр, спортын мастер Х.Тэмүүжин 2-р байр, Т.Бүгүнүтэй 3-р байр эзэллээ.

Ж.Энхбаяр гишүүн практик буудлагын тэмцээнд шилдэг буучидтай өрсөлдөв

Буудлага үйлдэхээс өмнө зэвсгээ цэвэрлэх нь амжилтад чухал нөлөөтэй аж

Тэмцээний шүүгч галт зэвсгийг аюулгүй байхад онцгой анхаарч, хяналт тавих үүрэг давхар хүлээдэг.