2018.05.08
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1.0 хувь болгох хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барисан. Энэ бол Засгийн газраас өргөн барьж байгаа Татварын хуулийн өөрчлөлттэй нэг талаараа холбогдож байгаа хуулийн төсөл юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тайлбар хийлээ.