2008.10.23

Д.Тэрбишдагва: Малыг онлайн сүлжээнд бүртгэж яагаад болохгүй гэж ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар єчигдєр хэлэлцсэн асуудлуудын дотроос хамгийн анхаарал татсан, батлагдахад дєхємтэй байсан нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Хэдийгээр байнгын хороонд буцаагдаж, хойшлогдсон ч энэ хуулийг яаралтай эцэслэн батлах хэрэгтэй гэсэн байр суурьтай гишүүн цєєнгүй байсан. Энэ талаар Хүнс, хєдєє аж ахуйн сайд асан Д.Тэрбишдагваас тодруулсан юм.

-Хєдєє аж ахуйн салбарыг цєєнгүй жил толгойлсон таны хувьд энэ хуулийг буцаагдсанд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хуулийг зайлшгүй батлах ёстой. Тэгээд ч би уг хуулийг санаачлагчдын нэг шүү дээ. Одоогийн парламентад хууль санаачлагч арван таван хүн гишүүнээс тав, зургаа нь л үлдэж. Ямар ч байсан энэ хуулийг буцааж болохгүй. Яагаад гэвэл мал хулгайлна гэдэг малчин монголчуудын олон зууны түүх, єв соёл, зан заншил гээд хамгийн үнэт зүйлсийг хулгайлж байгаа хэрэг юм. Үүнээс хамгаалах хэрэгтэй, үүрэгтэй биз дээ. Тиймээс зайлшгүй батлах ёстой.

-Онлайн сүлжээ нэвтрүүлнэ гэсэн санал буцаагдахад хүргэсэн юм биш биз?

-Малыг индексжүүлэх, онлайн сүлжээгээр бүртгэлтэй болгохыг хэлж байна уу. Орчин үеийн мал аж ахуйн салбарт хэрэглэж байгаа л технологийн дэвшил шүү дээ. Мэдээж эхлээд туршаад үзэх хэрэгтэй. Ер нь дэлхий нийтэд бол малаас гадна аргаль угалз, янгир зэрэг ан амьтдаа хүртэл онлайнаар бүртгэж, мэдээллийн тусгай сантай болсны үндсэн дээр хамгаалж чадаж байгаа. Тиймээс аливаа шинэ санааг ажил болгох, бүтээх талаас нь хандах нь зүйтэй. Манай гишүүд энэ саналаас болж хойшлуулаагүй байх гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.