Л.Энхболд: Компани тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх шаардлага байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.10/ хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л. Энхболд Компани тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх шаардлага байгаа талаар санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энхболд:
Хоёр санал байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Мөн 2016 онд Н.Цэрэнбат сайдын өргөн барьсан Компани тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль 2 жил дарагдах гэж байна. Энэ хуулийг чуулганд хэлэлцэж өгөх шаардлага байгаа. Таван толгойтой холбоотой асуудлууд их байна. Ард түмний өмчөөс хулгай хийгээд сууж байна. Үүнийг шийдэхийн тулд Н. Цэрэнбат сайдын өргөн барьсан Компани тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж өгөөч ээ.