2018.05.14

Ч.Улаан: Үүн шиг чухал асуудал гэж байдаг юм уу

Төрийн түшээдээс цаг барьж хэвшихийг олон нийт шаардсаар байдаг. Бүтэн цагаар хожимдож эхэлсэн чуулганы хуралдаанд 61 гишүүн 2019-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:  Байнгын ажиллагаатай парламентийн анхаарлын төвд байдаг асуудал нь төсөв хөрөнгө мөнгөний хуваарилалтын асуудал юм.  Тиймээс төсвийг жилийн турш тасралтгүй хэлэлцэж баталдаг.