2018.05.16

“Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагаатай салбарын сайд нар танилцлаа

Жонс үйлдвэрлэдэг “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагаатай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар танилцлаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Гүний уурхайгаас олборлож байгаа жоншны агууламж 26%-тай гарна. Үүнийг уулын баяжуулах үйлдвэрт баяжуулахад 92, 95Б гэсэн стандарт руу дөхүүлж ажиллаж байна.  Цаашдаа бид дэлхийн зах зээлд өрсөлдье гэвэл 97%-ийн агуулгатай, цэвэр өрсөлдөх чадвартай жоншийг гаргах хэрэгтэй.

“Монголросцветмет” ХХК, болон бусад уул уурхайн компаниудад ачаа тээвэрлэлтийн асуудал үүсэж байна. Энэ талаар салбарын сайд нь Ж.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

 Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Тээврийн хангамж муу байна. Засгийн газраар дамжуулаад бидэнд санал хүсэлтүүд тавьсан. Тус саналын 80%-ийг хангах бололцоо байна гэдгээ илэрхийлээд байна.