2018.05.17

М.Билэгт: Эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.05.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг хийгдлээ

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

Эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. 2014 оны судалгаагаар 500 ам доллар гадагшаа эмчилгээнд явж байна гэсэн судалгаа байсан. Эрүүл мэндийн төвийн эмчийг өөрсдөө сонгож бүртгүүлнэ гэсэн.Энэ журам хэрэгжих хэрэгтэй.2019 онд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль бүрэн утгаараа хэрэгжихэд журам гарах уу? Энэ журам яагаад гарч ирэхгүй байна вэ?

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль 2016 онд батлагдсан. Гэхдээ 2 заалтыг бид түдгэлзүүлсэн.Одоо энэ хуулийг сэргээх шаардлага гарч ирж байгаа. Журман дээр эрүүл мэндийн яам ажиллаж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнээр иргэн хүн эмнэлэг, эмчээ сонгох боломж бүрдэнэ.