2018.05.17

Агаарын бохирдлыг бууруулахын тулд 2010-2017 онд 1 их наяд орчим төгрөг зарцуулжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Цэвэр агаар” сангийн хөрөнгийн зарцуулалт үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авсан байна.  

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:  Бидэнд Нийслэлийн аудитын тухай баримтад 2011, 2014 оны санхүүгийн тайланд зөрчилгүй хэмээн бүртгэгдсэн хэрнээ Санхүүгийн тайлан 2.3 тэрбумаар, төсвийн гүйцэтгэл 1,2 тэрбумаар зөрүүтэй гэж бичигдсэн байна.  

УИХ-ын гишүүн  Ц.Гарамжав:   Гүйцэтгэлийн хяналт гэж сангийн яаман дээр хамгийн хатуу бодлого байх ёстой.