Өчигдөр МҮОНРТ-ийн Нийгмийн хэлэлцүүлэг нэвтрүүлэгт Байгаль орчны сайд Н. Цэрэнбат , Нийслэлийн засаг даргын орлогч Ж. Батбаясгалан, “Утааны эсрэг ээж аавуудын байгууллага” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, “Монгол шахмал түлш” нэгдлийн захирал ХХалиун, Хиймийн ухааны доктор Ж. Дугаржав нар Агаарын бохирдол- Утааны асуудлаар ярилцлаа.
2019 оны 5-р сарын 15-наас эхлээд Нийслэлд боловсроогүй нүүрс оруулахыг хориглоно гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Боловсруулсан түлшээр хэрхэн иргэдээ хангах вэ? Бэлтгэл ажлын явц ямар түвшинд байна вэ?
Байгаль орчны сайд Н. Цэрэнбат: Тус тогтоол цаг хугацааны хувьд эрт гарснаараа нийт ард иргэдээ бэлтгэл ажлаа хангах , үйлдвэрлэгч нар 2019 оны 9 сарын 15-аас эхлээд сайжруулсан түлш үйлдвэрлэх боломжийг нь зохицуулж өгсөн. Энэ тогтоол шийдвэр гурван хүрээтэй. Нэгдүгээрт, ард иргэд маань дулааны алдагдлаа бууруулах үүднээс гэр орноо дулаалах ажлаа 2018 оны өвлийн улиралд гүйцэтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, шахмал түлш үйлдвэрлэгч ААН-үүд түүхий нүүрс хориглох хугацаанаас өмнө үйлдвэрлэлийнхээ тасралтгүй байдалд анхаарал тавьж ард иргэдээ хангах үүргээ биелүүлэх ёстой. Гуравдугаарт, төр захиргааны байгууллагууд энэ үйл ажиллагаанд хяналт тавих механизм нь тодорхой болсон. Мөн хугацаа өгсөн ажил болсноороо бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэж байна.