2018.03.13

2018-2019 онд аялал жуулчлалын үйлчилгээний нэгдсэн стандарт боловруулна

Хаврын улирал эхэлсэн ч утааны эсрэг хийх ажлууд цалгардуулахгүй гэж БОАЖЯ-наас мэдээлж байгаа. 2019 оны 5 дугаар сараас эхлэн Нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ дагуу боловсруулсан түлш нөөцлөх ажлыг эхлүүлжээ. 

Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо удахгүй хуралдаж 2018 онд хийх ажлын нарийн төлөвлөгөөг батална. Харин аялал жуулчлалын салбарт энэ онд нэгдсэн стандарттай болох зорилгыг тавьж байна. Өчигдөр БОАЖ-ын сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Ариун цэврийн байгууламжийн асуудал дээр бид шинэ стандарт тогтоохгүй бол бид хэдий болтол нүхэн жорлонтой байх вэ дээ. Ямар ч аялал жуулчлалын кэмпэд очиход сэжиглэхгүйгээр бие засч, сэжиглэхгүйгээр хоол унд иддэг байх ёстой. Энэ анхан шатны стандартыг 2018, 2019 онд аялал жуулчлалын компаниудтай хамтарч хэрэгжүүлнэ.