2018.05.22

Цалин нэмэх шаардлага тавьсан иргэдийн суулт үргэлжилж байна

ҮЭ-ийн хамтарсан цалин хөлс нэмэгдүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох суулт 7 дахь өдрөө үргэлжилж байна.

Суултад МҮЭ-ийн холбооны удирдлагууд, ажлын аппаратын ажилтнууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-үүд, харъяа байгууллагын удирдлага, ажилтнууд, ҮЭ-ийн идэвхтэн гишүүд 200 гаруй хүн оролцов. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар байр сууриа илэрхийллээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Сувилагч нарын цалинг МҮЭХ улс төржүүлж эхэллээ гэсэн мэдээлээд байна. Энэ бол бүх салбарын асуудал. Өнөөдөр бүх салбарын дарга цэргээс бусад ажиллагсдын цалин маш доогуур байна.