2018.05.23

Монголын ард түмэнд өгөөжтэй хэлбэрээр Таван толгойн төслийг хуваарилна

Монгол улсын зах зээлд IPO гаргаж, цаашлаад Таван толгойн төсөлд  дагалдаж явах дэд бүтцүүд үйлдвэр аж ахуй газруудыг эхлүүлэх саналаа Засгийн газар хүргүүлээд байна. Эх баригч намын бүлэг Таван толгойн төсөлд тодорхой тооцоо судалгаа хийж, танилцсаны дараа эцсийн шийдвэрээ гаргахаар болсон. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар байр сууриа илэрхийллээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:  Тавантолгой дагасан дэд бүтцүүдийн төслүүдийг нарийвчлан судлах шаардлага байна. Бидний зүгээс барьж буй гол зарчим бол 1072 хувьцаагаа иргэдэд үр өгөөжтэй хэлбэрээр хүргэх гарцыг эрэлхийлж байна.