“Нэг иргэн-нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
2018.05.23

“Нэг иргэн-нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нэг иргэн-нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ хөтөлбөрийг 2018-2021 онд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэд хаана байгаагаас үл хамааран бүртгэлийн мэдээлэл, үйлчилгээг цахимаар шуурхай авах боломжтой болно. Энэ хэрээр цаг хугацаа, зардал хэмнэх юм. Түүнчлэн төрийн байгууллагуудын цахим мэдээллийн хэрэглээ нэмэгдэж, цаасан хэлбэрийн бичиг баримтын тоо буурна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 91 тэрбум гаруй төгрөгийг Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт жил бүр тусгаж, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.