2018.05.25
Хотын захад шинээр автобус бааз байгуулахаар боллоо
НИТХ-ын тэргүүлэгчид “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийг газрыг өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаргалаа. Шийдвэрийн хүрээнд “Автобус 3”-ыг салгаж шинээр бааз байгуулах юм байна. Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун болон П.Баярхүү нар байр сууриа илэрхийллээ.
НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун: Менежмент нь ямар байх ёстой вэ? гэдэг тал дээр илүү анхаараад шуурхай ажиллах хэрэгтэй.
НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүү: Өрсөлдөөн байх нь зөв. Энэ нь ажилчдаас нь гарж буй санал санаачилга юм.\
Мөн энэ үеэр Мах боловсруулах үйлдвэр мал худалдаалах төвлөрсөн цэгийг байгуулж шийдэхээр болсон байна.