2018.05.11

Говь-Алтай - Байдрагийн гүүр хүртэлх зам ирэх намар ашиглалтад орно

Говь-Алтай - Байдрагийн гүүр хүртэлх хатуу хучилттай зам ирэх намар ашиглалтад орно.

Говь-Алтай аймгийн 120 км замын асуудал иргэдийн хүлээлт үүсгээд байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  тус аймагт ажиллах үеэрээ Говь-Алтай - Байдрагийн гүүр хүртэлх замын ажилтай танилцаж, намар бүрэн дуусгах үүрэг өглөө.