2018.04.17

Замын цагдаагийн газрын уулзварын гүүр барих барилгын ажил өнөөдөр эхэллээ

Түгжрэлийг гүүр бариад багасгах боломжгүй гэдэг нь батлагдчихаад байхад манайхан дэлхийн жишгээс зөрж өндөр өртгөөр барих гэж байна гэсэн шүүмжлэл гарсаар байна. Замын цагдаагийн уулзварт гүүр баригдсаны дараа нураах тухай асуудал яригдаж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд тараад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:  УБ хотын дунд байгаа төмөр замыг 150 тэрбум төгрөгөөр холдуулчихсан нь дээр. Төмөр замаа холдуулсан нь гүүр барихаас бага өртөгтэй. Засгийн газар гүүр барих асуудлаа эргэж харах хэрэгтэй.

Манайх шиг хот дотроо төмөр замтай  улс дэлхийд төдийлөн байдаггүй.