Өнгөрсөн 20 жилийн хугацаанд авто замын салбар маш хурдацтай хөгжсөн. Хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн. Мянганы зам хөтөлбөр гэх мэт том том төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Төрөөс ч замын бүтээн байгуулалтанд маш их анхаарал хандуулах болсон. Үүнээс үүдэн авто замын салбар хуулийн нарийн зохицуулалт шаардлагатай болж эхэлсэн. Илүү нарийсгах, тодотгох, шинээр авч хуулинд суулгах харилцаанууд бий болсон. Мөн өмнөх хуулинд байсан зарим заалт, зохицуулалт өнөөдөр хэрэгжүүлэхэд төвөгтэй болсон. Энэ шаардлагын үүднээс Авто замын тухай хууль яалт ч үгүй шинэчлэгдсэн юм. 1998 онд батлагдсан хуультай харьцуулбал бүтэц, агуулгын хувьд томорсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хуулинд 100 гаруй заалт нэмэгдсэн байх жишээтэй.
Өмнөх хуулинд салбарын үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй нэр томъёо тайлбарласан байдаг бол одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар 30 гаруй нэр томъёог тайлбарлан оруулсан байгаа.
Хамгийн чухал нэг шинэчлэл орсоныг цохон хэлэх хэрэгтэй.
Шинээр мөрдөгдөж эхлээд байгаа авто замын хуулиас өмнө зам, замын барилгын ажил, түүний зураг төсөл, магадлал хийх ажил төрийн захиргааны нэг байгууллагад харьяалагдахгүй өөр салбарын яаманд харьяалагдаж, барилгын салбарын хуулиар зохицуулагддаг байсан.
Тэгвэл шинэ хуулиар өөрчлөн авто замын тухайн хуулинд оруулж, зам тээврийн хөгжлийн яаманд хамааруулж өгсөн.
Авто замын салбар өөрчлөгдөн хөгжихийн хэрээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж хувь хүн, бизнесийн байгууллагуудын захиалгаар зам барих хандлага нэмэгдсэн. Үүнийг дагаад тухайн замын гүйцэтгэгч компаниуд өөр өөр орны туршлага, арга технологийг ашиглаад эхэлсэн.
Жишээлэхэд иргэн зуслангийнхаа байшин руу өөрийн хөрөнгөөр авто зам тавилаа гэж үзье. Үүнийг мэргэжлийн хүмүүс зам барих стандартын шаардлага тавих үед иргэн өөрийн хөрөнгөөр, өөрийн хэрэгцээнд зориулж зам тавьж байна гэх байдал гарч ирсэн. Мөн уул уурхайн компаниуд ч бизнесийнхээ хэрэгцээнд тааруулж авто зам бариулж байна. Гэтэл авто зам, замын байгууламж нь нийтийн хэрэгцээнийх учраас нийтийн аюулгүй байдалтай зайлшгүй холбогдож байдаг.
Тиймээс үүнийг нэг стандарт, нэг бодлогод оруулах шаардлагатай болсон.
Үүнийг шинэчилсэн авто замын тухай хуулиар Монгол улсын нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа ямар авто зам энэ хуулинд захирагдаж, хуулиар заасан норм, стандартыг мөрдөнө гэж оруулсан юм.
Өмнөх хуулинд норм, нормативын сангийн тухай заалт байсан. Шинэчилсэн хуулиар энэ сангийн талаар илүү нарийвчлан заасан. Харин энэ сангийн зохицуулах тухай журам одоо батлагдах ёстой.
Өмнөх хуулиар Монгол улсын нутаг дэвсгэр дээрх авто замыг олон улсын чанартай, улсын чанартай, орон нутгийн чанартай, байгууллагын чанартай зам гэж 4 ангилж байсан. Харин шинэ хуулиар “зорчих хэсгийн тусгай зориулалтын зам” гэж шинэ ангиллыг оруулсан. Ингээд авто замын сүлжээ өргөжихийн хэрээр Монгол улс авто замын үндэсний сүлжээ гэдэг зүйл бий болох шаардлага урган гарсан учраас энэ хуулиар “Үндэсний авто замын сүлжээ”-г бий болгосон.
Зохион байгуулалт, удирдлага, стандарт, зохицуулалт ийнхүү нэг удирдлага болон хуулиар зохицуулагдах боломжтой болсон юм. Харин орон нутгийн авто замын сүлжээ өнөөдөр бүрэн бий болоогүй байна. Шинэчилсэн хуулиар 21 аймаг замын сүлжээтэй байхыг хуульчилсан ч аймгийн төвөөс сумдууд руу хүрэх зам тогтоогүй байгаа учраас аймгийн засаг дарга нар нарийн судалгаа хийж, бусад салбартай уялдуулан замын сүлжээгээ бий болгох ёстой.
Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхлээд байна. Өнөөдрийн авто замын салбарт хуулийн хэрэгжилт ямар байна вэ?
Авто замын тухай хууль бол амьдралаас урган гарч, яах аргагүй шинэчлэн батлах ёстой хууль байсан. 1998 онд анх Авто замын тухай хууль батлагдсан. Хууль тухайн үедээ үзэл баримтлал, бодлогын хувьд сайн болсон. Мөн салбарын зохицуулалтын хувьд нэн шаардлагатай хууль байсан хэдий ч өөрчлөгдөн хөгжиж байгаа өнөөгийн нийгэмд шинэчлэн найруулах шаардлага урган гарсан юм. Хуулийн төсөл 2005-2006 оноос л яригдаж эхэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа УИХ-д өргөн баригдсан, буцаагдсан.
Ингээд 2016 онд УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд 2017 оны 5-р сард батлагдсан юм. Харамсалтай нь энэ хуулийн хэрэгжилт харагдахгүй, хуулийг сурталчилах бодит ажил ч хийгдэхгүй байна. Зам, барилгын ажил бол улирлын чанартай.
Одоо ажил эд эхэлж байгаа учраас хэрэгжилт болон салбарын зохицуулалт хэр нийцтэй байх нь харагдана. Хуулиар зам, барилгын ажил эхлээд зураг төсөл, барих, хяналт тавих, гүйцэтгэж дуусах гээд бүх л шатанд нь нарийн зохицуулалт, оруулсан учраас тодорхой болно.
Хуулийн үр шимийг зам ашиглаж, түүгээр зорчиж байгаа иргэд, жолооч нар сайн зам, саадгүй ашиглаж хүртэнэ. Бас нэг үр шим хүртэгч нь авто замчид өөрсдөө байна гэж хүлээж байгаа.
Учир нь хуулиар зам барих үйл ажиллагаа төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажиллагаа, хяналт, гүйцэтгэл, санхүүжилт нь бүгд нарийн тусгагдаж, үйл явц тодорхой болсон учраас ажил хийхэд хялбар болсон.
Миний хувьд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах явцад оролцож, өөрийн санаа бодол, туршлага, олон жил салбартаа ажиллаж хуримтлуулсан судалгаа, мэдээлэл дээр тулгуурлан ажилласан.
Хууль хэрэгжиж эхлэхээр зам, барилгын салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийн зүгээс сөрөг хандлага буюу тэдний үйл ажиллагаа, санхүүжилтэнд тулгарч болох бэрхшээл бий.
Энэ нь зам, барилгын баталгаад засварын хугацааг 1 жил байсныг 3 жил болгосон. Ингэхээр 3 жилийн дотор тухайн гүйцэтгэгч зам, барилгыг барих явцад стандарт, норм, дүрэм баримтлаагүйгээс үүдэн технологийн алдаа гарч зам эвдэрвэл тухайн гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засах ёстой юм.
Өөрөөр хэлбэл захиалагч гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн 5 хувийг өгөхгүйгээр 3 жилийн хугацаанд барьцаална. Ингэхээр аж ахуй нэгжүүдэд хүндрэл учирч байгаа тал бий. Тиймээс аж ахуй нэгжүүд чанарыг тэргүүнд тавих хэрэгтэй.
Нийт 15 журам батлагдах ёстой. Эдгээр журмыг хууль хэрэгжүүлэх ёстой салбарын төрийн захиргааны байгууллага гаргаж, батлах ёстой. Харамсалтай нь журмууд өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа учраас хуулийг хэрэгжүүлэхэд тодорхойгүй зүйлс их байна. Зам тээврийн хөгжлийн сайд 12 журмыг нь батлах ёстой.
Нэг журам нь Зам тээврийн хөгжлийн сайд болон Сангийн сайд нар хамтарч батлах, нэг журмыг нийслэлийн засаг дарга, бас нэг журмыг аймгийн засаг дарга нар батлана. Ингээд хуулийг даган батлагдах ёсирй журмууд бүрэн батлагдаж байж хууль хэрэгжих нөхцөл бүртэх юм. Харамсалтай нь журам тус бүр дээр ажлын хэсэг гараад боловсруулаад явж байна гэх боловч хавар цаг ирлээ, зам барилгын ажил хэдийнэ эхэлчихсэн явж байна. Үүнийг зам тээврийн хөгжлийн яамнаас маш яаралтай батлах хэрэгтэй.
Чадсан гэж хэлж болно. Хуулинд Авто замын засвар, арчлалт гэсэн бүлэг нэмж оруулсан. Үүнд засвар арчлалт гэж юу болох, урсгал засвар, дунд засвар, ээлжит засвар болон их засвар гэж юу юм гэдгийг тодорхойлоод заачихсан. Үүнийг хэн хариуцаж хийхийг зааж өгсөн. Хэрэв замын нөхцөл байдал муугаас бол авто тээврийн осол гарсан тохиолдолд зам хариуцагч болон эзэмшигч байгууллага нөхөн төлбөрийг төлнө. /Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдана/ Хариуцагч гэдэг нь замын засвар арчлалтыг хийх ёстой төрийн өмчит 28 компани байна.
Эзэмшигч гэдэг нь орон нутгийн замд тухайн аймгийн засаг дарга, олон улсын болон улсын чанартай замд Зам тээврийн хөгжлийн яам болно.
Мөн хуулинд ашиглагчийн эрх, үүргийг тодорхой болгосон. Иргэн, аж ахуй нэгж хэн ч бай үндэсний авто замын сүлжээнд багтах бүх замыг ашиглаж болно. Харин ашиглахтай зэрэгцээд хүлээх үүрэгтэй гэдгээ санах хэрэгтэй. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх нь ч тодорхой заагдсан байгаа. Замын хажуугийн тэмдэг, заасан хэмжээнээс хэтэрсэн даацтай зорчих гэх мэд зөрчил их байдаг. Үүнийг шинэчилсэн хуулиар Зөрчлийн хуультай уялдуулан зохицуулж өгсөн.
Гол бэрхшээлтэй зүйл нь зам засвар арчлалтыг хариуцаж байгаа төрийн өмчит 28 компанид санхүүжилт бага байдаг учраас хариуцаж авсан замуудад хангалттай засвар арчлалт хийгдэж чадахгүй байна. Тэр хэмжээгээр ажил дутуу хийгддэг. Эдгээр байгууллагууд өмнө нь Авто замын сангаас зам дээр хичнээн эвдрэл байна, хичнээн их ус, цас байна тэр хэмжээгээрээ санхүүжилтээ авдаг байсан.
Ингэхээр замыг арчлах биш эвдрэл ихтэй байвал тухайн компани санхүүжилтээ авдаг. Харин шинэчилсэн хуулиар эдгээр компаниуд хариуцаж авсан замаа хэдий чинээ эвдрэлгүй, зорчиход аюулгүй, саадгүй байлгана тэр хэрээрээ санхүү, мөнгөө авдаг болгож зохицуулалт хийсэн.
Монгол улсын хувьд хамгийн үнэтэй үндсэн хөрөнгө бол авто зам. Өмнөх хуулинд зам нь төрийн өмч байна гэж заасан хэдий ч төрийн ямар өмч гэдэг нь тодорхойгүй байсан. Өмчийн тухай хуулинд Төрийн өмч нь төрийн өөрийн өмч, төрийн нийтийн өмч гэж ангилдаг. Авто зам, замын барилга нь төрийн нийтийн өмч гэсэн ангилалд орсон. Үүнийг Авто замын хуулиараа баталгаажуулсан юм.
Тэгвэл энэ өмч хэр хэмжээтэй, ямар үнэлгээтэй юм бэ гэдгийг тогтоох ёстой. Үүнийг Зам тээврийн хөгжлийн яам хийсэн. Ойролцоогоор 4 их наяд орчим төгрөгийн өмч байна гэж үнэлж байгаа юм. Улсын төсвийн 50 хувиас илүү хэмжээгээр үнэлэгдэх хөрөнгө бидэнд байна. Үүнийг хуулиараа баталгаажууллаа. Одоо харин төр өмчөө арчилж хамгаалах шаардлагатай байна.
Өмнөх хуулинд Авто зам ашигласны төлбөр хураах боломжтой гэж заасан байсан. Харин шинэчилсэн хуулиар илүү нарийвчлан оруулж өгсөн. Цаашлаад төлбөр хурааж байгаа постууд нь авто замын барилга байгууламждаа албан ёсоор орсон байх жишээтэй.
Өмнө нь хэлсэн 15 журам дунд энэ төлбөртэй холбоотой нарийн зохицуулалтыг хийх тусгайлсан журам батлагдах ёстой. Төлбөрийн хэмжээг тухай үеийн Засгийн газар тогтооно гэж заасан. Хураасан төлбөр нь авто замын санд төвлөрнө. Энэ сангаас зам засвар, арчлалтын ажлыг санхүүжүүлэх юм.
Монгол улсын хөгжлийн эхэнд буюу өмнө нь алхах ёстой хүмүүс бол авто замчид юм. Дэлхийн улс орнууд өнөөдөр даяаршихын хирээр замын салбар хурдацтай хөгжиж, энэ салбарын талаарх ойлголт цаг минутаар хувьсан хөгжиж байна. Манай улс энэ хөгжлөөс хоцорч болохгүй. Аливаа хөгжил замаа дагаж ирдэг. Монгол улс ч ялгаагүй мөнхийн зэргэлдээ 2 хөрш оронтойгоо худалдаа эдийн засаг, хүн тээврээрээ холбогдохын тулд замаа л сайжруулж хөгжих ёстой.
Бидэнд боломж байна. Монголын замчид, зам, барилгын компаниуд дэлхийн хэмжээний техник технологи ашиглаж байна. Харин төр энэ хөгжлийг даган бодлогоо тодорхойлох нэн шаардлагатай. Өнөөдрийн байдлаар Монгол улс замын салбартаа төрөөс баримтлах бодлогогүй явж байна. Салбартаа олон жил ажиллаж, сайн муу сайхан муухайгаа мэддэг хүний хувьд ахмад замчид эрдэмтэд залуу үеийнхэн хамтраад төрөөс баримтлах бодлогоо боловсруулах ёстой. Үүнийг нь төр засаг дэмжин батлах хэрэгтэй. Миний хувьд яг одо Авто замын салбарт төрөөс баримтлах бодлого боловсруулах ажилд орсон. Удахгүй чанартай судалгаа, тоо баримт, хөгжлийг суурь болгосон төрөөс баримтлах бодлоготой болно гэж итгэж байна.
Баярлалаа. Бүх замчиддаа амжилт хүсье.
Ярилцсан Сэтгүүлч Ц.Соёлмаа