2018.05.25
“Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт болон хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах” төслийн хурал боллоо
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт болон хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах” төслийн Удирдах хорооны 7 дугаар хурал НЗДТГ-т боллоо.
Хуралд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд болон Жайка Хот байгуулалт бүс нутгийн хөгжлийн хэлтсийн дарга Мүроока Наомичи, Жайка дэд төслийн ахлагч Ооба Сатору болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон. Төслийн удирдах хорооны хурлаар БХБЯ, НЗДТГ болон Жайка-ийн төслийн баг Дэд төсөл-1, 2-ын явц, үр дүн, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Монгол, Япон талууд тус төслийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаагаа үргэлжүүлэхээ зөвшөөрч, төсөл дуусах хүртэлх хугацаанд хийгдэх ажлуудын явцын талаар тайлагнаж, санал солилцов.