Шинэ төмөр  замын трассыг баталж,судалгааны ажил хурд авлаа
2011.01.05

Шинэ төмөр замын трассыг баталж,судалгааны ажил хурд авлаа

 Шинэ төмөр замын трассыг баталлаа. "Монголын төмөр зам" ТӨХК -иас хийсэн урьдчилсан ТЭЗҮ, Газрын харилцаа, барилга, геодези  зураг зүйн газраас судалгаа хийж боловсруулсны үндсэн дээр трасс тогтоох зургуудыг нэгтгэжээ. Энэ трасс батлагдсантай холбогдуулан ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, тус яамны Зам тээврийн бодлогын газрын дарга Б.Махбал, сайдын зөвлөх Ч.Ганбат, Төмөр замын газрын дэд дарга Л.Пүрэвбаатар, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А.Батболд, трассын зургийг гүйцэтгэсэн Гео мастер", "Эко гедрогео" компанийнхан шинэ төмөр замын трассыг танилцуулсан юм. Танилцуулгаас үзвэл, Таван толгойгоос Сайншанд-Чойбалсан хүрэх төмөр замын трасс бэлэн болжээ. Трасс гэдэг нь төмөр зам барихаар батлагдсан чиглэлийн дагуу уул толгод, ус горхи, хөрс зэргийг харгалзан хаагуур зам тавихыг тодорхой судалсны дараагаар баталж буй нарийвчилсан чиглэл юм. Трасс тогтоох судалгааны бэлтгэл ажилд Орос, Солонгосын мэргэжилтнүүд оролцсон аж. Төмөр замын эхний шатанд барих суурь бүтцийн трассын төлөвлөлтийн зургийг 1:100000 масштаб бүхий зураг дээр батлуулах ажлыг "МТЗ" ТӨХК гүйцэтгэхээр болжээ.

Засгийн газрын тогтоолоор "МТЗ" ТӨХК-д төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон байна. Тиймээс төмөр замын суурь бүтэц барих геологи, геодезийн судалгааны ажил болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажлыг ийнхүү эхлүүлж байгаа юм.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.