Арилжааны банк өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлэхгүй бол төр хувь эзэмшинэ
ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны дагуу банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн байдаг. Энэ үнэлгээрээр Монгол Улсын банкны салбар тогтвортой гэх үнэлгээг өгсөн. Гэхдээ нэр бүхий 5 арилжааны банк нь өөрийн хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалд орсон байна. Ингэснээр иргэдэд зээл өгөх, хадгаламжийн мөнгийг олгох зэрэг асуудалд хүндрэл үүсч байна. Тиймээс эдгээр банкинд энэ ондоо багтаан хөрөнгийн эх үүсвэрээ олгох чиглэлийг Төв банкнаас өглөө.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Өмнө нь банкны системд өөрийн хөрөнгийн дутагдал бий болоход ямар нэгэн хуувь эрх зүйн орчингүй хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч өөрөө шийдээд зарим банкуудыг хөрөнгөжүүлээд явдаг тохиолдол олон байсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд гэхэд нийтдээ 800 гаран тэрбум төгрөгийг арилжааны банкуудад өгсөн байна. Эргэн төлөлт нь ямар байх эрх зүйн тодорхойгүй байдал нь өөрөө эргээд төрийн татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх нүх сүв болчих вий дээ гэж эмзэглэж байна. Тиймээс нэг ёсондоо арилжааны банкуудаа хариуцлагажуулах үүднээс, арилжааны банкуудын үйл ажиллагааг нь шахах үүднээс энэ хуулийг гаргаж байна.