“РИО ТИНТО” УИХ-ын гишүүдийг лоббидох гэснийг Ч.Улаан гишүүн илчлэв үү?
2018.06.18

“РИО ТИНТО” УИХ-ын гишүүдийг лоббидох гэснийг Ч.Улаан гишүүн илчлэв үү?

Улс төрийн хүрээнд Оюутолгойтой холбоотой маргаан хэдэн жил үргэлжилж байна. Энэхүү гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд байхдаа Оюутолгойн гэрээг байгуулах ажлын хэсэгт багтаж байсан С.Баярцогт нарыг хууль хяналтынхан шалгаж байгаа.

УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлыг хөндөж, энэ сэдэв гудамжны улсжилтөөр хүрээгээ тэлэх үест Оюутолгойн хөрөнгө оруулагчид УИХ-ын гишүүд, сайд нар, хэвлэлийнхнийг “Будаатай хуурга”-нд урьж, УИХ-ын гишүүн бүрийн нэр дээр анхааруулга бүхий албан бичиг ирүүлж байсан ч удаа бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Улаан Америк, Монголын худалдааны танхимаас гишүүдийн нэр дээр албан бичиг ирүүлснийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр (2018.06.14) өчигдөр мэдээллээ.

Тэрбээр medee.mn сайтын сэтгүүлчийн асуултад энэ талаар

Америк, Монголын худалдааны танхим буюу Ам Чам гэдэг байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Камерон Макрей гэж хүн УИХ-ын гишүүдэд албан бичиг ирүүлсэн байналээ. Надад бол нэр зааж ирүүлсэн. Энэ бичгэн дээр одоогийн орж байгаа татварын хуулиудыг хэлэлцэхэд харж үзээч гэсэн саналуудыг тусгасан байсан. Камерон Макрей бол Оюутолгойкомпанийн Рио Тинто”-ийн Монгол дахь захирлаар олон жил ажилласан хүн. Гэтэл энэ хүн татварын хуулиуд дээр тодорхой саналууд тавьж, Засгийн газартай ойлголцсон. Гэхдээ сүүлийн удаа лобби хийх гэж оролдож байна. Энэ асуудлуудыг хуульд тусгаж өгөөч гэсэн бичиг ирсэн. Би бол энэ лоббид оролцохгүй. Энэ ирсэн албан бичиг, хуулийн тодорхой заалтууд үг, үсэг зөрөхгүй таараад байгаа юм. Сангийн яамныхнаас “та нар үнээр бодож энэ заалтуудыг хуульд тусгасан уу. Аль эсвэл хэн нэгний заавраар тусгасан уу” гэж асуусан. Сангийн яамныхан “бид өөрсдөө бодож олсон.

Бид тусгаарлагдаж сууж байгаад боловсруулсан хууль гэж тайлбарлаж байна лээ. Гэхдээ нэг ч үг, үсэг зөрүүгүй таарч тохирч байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа. Энэ хуульд Ам Чамаар дамжуулаад Рио Тинто”-ийн лобби явж байна. Тиймээс УИХ дахь Оюутолгойн үр өгөөжийг сайжруулахын төлөөх лобби бүлэг маш их анхааралтай ажилласан” гэж хариулжээ. Эрхэм гишүүний нэр дурдсан Ам Чам хэмээх байгууллага нь Америк, Монголын хооронд бизнес харилцааг хөгжүүлж, АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг аж. Дэлхийн 100 гаруй оронд салбартайгаас Монгол Улс хамгийн отгон нь юм байна. УИХ-ын гишүүдэд албан бичиг ирүүлсэн гэх Камерон Макрей нь “Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Рио Тинто”-ийн Монгол дахь захирлаар ажиллаж байсан юм.

Л.Номин