Н.Цэрэнбат сайд Азийн хотуудын дарга нарын уулзалтад мэндчилгээ дэвшүүлэв
2018.06.19

Н.Цэрэнбат сайд Азийн хотуудын дарга нарын уулзалтад мэндчилгээ дэвшүүлэв

Зүүн хойд азийн бүс нутгийн 6 улсын 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцсон чуулганы Улаанбаатар хотод эхэллээ.

Энэхүү чуулганы онцлог нь дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын түвшинд бууруулах арга замуудыг хэлэлцэж, туршлагаа хуваалцаж байгаад бий.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уг чуулганд уригдан, нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил, агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь сэдвээр илтгэл тавьж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Форумд оролцогчид “Нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг бий болгох чиглэлээр хотуудын баримталж буй бодлого, тулгарч буй бэрхшээлүүд”, “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” сэдвийн хүрээнд салбар хуралдаан хийж, арга туршлагаасаа хуваалцаж байлаа. Форум хоёр өдөр үргэлжилнэ.