УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2018.06.21
Б.Баттөмөр: Төвлөрлийг сааруулахын сөрөг талыг сайтар харж үзэж байж шийдэх ёстой
Улсын их хурлын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төвлөрлийг сааруулахын тулд хэдэн хүн томилсноор саарахгүй л дээ. Татварын байцаагч нарыг орон нутагт нь томилоё гэж гараад би бас янз бүрийн зүйл ухаж үзэж байна.Төвлөрөл гэдэг чинь болж бүтэхгүй байгаа юмыг бүтээх гээд төвлөрүүлж байгаа үйл ажиллагаа юм.
Төрийнх, эдийн засгийнх, нийгмийнх гэж том зүйл манайхан ямар хугацаанд авч үзэж байгаа юм бол гэж хараад байна. Бидний Монголчуудын ганц сайн ийж чаддаг зүйл нь хэн нэгнийг томилох дуртай. Тэр нь очоод зөрчил баахан саад тогтгорыг бий болгодог. Маш олон талаас нь авч үзээсэй гэсэн саналыг хэлмээр байна.