2018.06.22
Газар, үл хөдлөх хөрөнгө, компаний эзэмшлийн бүртгэлийг олон нийтэд нээлттэй болголоо
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг УИХ өчигдөр хэлэлцэн баталсан.
Энэ хуулийг дагалдан 5 хуулийн өөрчлөлтийг хамтад нь баталснаар иргэний, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн бүртгэлийн харилцааг хүртээмжтэй, уялдаатай болгож байна. Энэ хүрээнд иргэний цахим үнэмлэхийг солихгүйгээр мэдээллийн багтаамжийг нь аль хэдийн нэмсэн гэдгийг албаныхан мэдэгдсэн.