2018.06.27

Шатрын сурагчдын дэлхийн аварга, сонирхогчдын дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдадаа баяр хүргэлээ

Сурагчдын дэлхийн аваргын тэмцээнээс шатарчид 5 медаль хүртэж, Итали улсад болсон шатрын сонирхогчдын дэлхийн аваргын тэмцээнд манай 7 шатарчин эх орноо төлөөлөн оюун ухаан сорин өрсөлдсөн билээ. Итали улсад болсон сонирхогчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнд оролцсон монголын багийн ахлагч, УИХ дахь шатрын спортыг дэмжигч лобби бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дээрх хоёр тэмцээнд амжилттай оролцсон шатарчдаа хүлээн авч уулзжээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Шатар гэдэг бол оуны спортын дээд спорт. Шатрыг өнөөдөр дэлхийн олимпын хороо болон дэлхийн шатрын холбоо ярилцаж, олон жил хөөцөлдсөний хүчинд олимпийн төрөлд оруулах биелэлийг эхнээсээ олж байна. Пёнчань хотод олимпийн эхний үзүүлэх тоглолт болсон. Тэнд монголоос 20 гаруй хүүхэд медаль авсан. Оюуны спортын ордонтой болох эхний төсвийг мөн тавьсан. Удахгүй биелэлээ олоод, хүүхдүүд шатрын ордонтой болж, монголчууд шатраар дэлхийд нэрээ гаргана гэж итгэж байна.