2018.06.28

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой болж өнгөрлөө. Улсдаа, орон нутагтаа баялаг бүтээгч уурхайчин хамт олны амжилтыг төр өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийг Сүхбаатарын одонгоор шагналаа. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Үйлдвэрийн хувьд анх 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан бол одоо 32 сая тоннд хүрэх зорилгодоо хүрэхээр амжилттай ажиллаж байна. Энэ нь монголчуудыг техник, инженерийн хувьд том амжилт. Дэлхий. хэмжээний 32 сая тонн хүдэр боловсруулах үйлдвэртэй болж байна шүү дээ.