ЗГ-аас Эрдэнэт үйлдвэрт түшиглэсэн “ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК” байгуулах тусгай зөвшөөрлийг олгов
2022.10.13

ЗГ-аас Эрдэнэт үйлдвэрт түшиглэсэн “ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК” байгуулах тусгай зөвшөөрлийг олгов

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Эрдэнэт үйлдвэрийн цаашдаа баримтлах бодлоготой танилцаж, санал солилцон, чиглэл өглөө.

Төслийн хүрээнд:

  • Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл
  • Молибдений баяжмал боловсруулах төсөл
  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
  • “Ногоон хөгжлийн төв” байгуулж, ашиглалтад оруулах юм.

Явц :
- Үйлдвэр технологийн паркын дэд бүтэц, Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Молибдений баяжмал боловсруулах төслийн ТЭЗҮ бэлэн болж батлагдсан. Молибдений баяжмал боловсруулах төслийн ТЭЗҮ 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Шаардлагатай хөрөнгө оруулалт:

  • Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл - 60 сая ам.доллар
  • Молибдений баяжмал боловсруулах төсөл - 42 сая ам.доллар
  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр - 762 сая ам.доллар

Хүчин чадал:

  • Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл - Жилд 10 мянган тонн цэвэр зэс
  • Молибдений баяжмал боловсруулах төсөл - Жилд 4.8 мянган тонн ферромолибден
  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр - Жилд 124.1 мянган тонн цэвэр зэс