О.Баасанхүү: Эрүүгийн хуулийн 12.5 дахь заалтаа уншиж үзсэн үү Ц.Нямдорж сайд аа?
Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи асуулгын хариуг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ц.Нямдорж сайд аа, та Эрүүгийн хуулийг 12.5-ыг уншиж үзсэн үү? 14 насанд хүрсэн хүүхдийг 14 хүрсэнийг нь мэдэх боломжгүйгээр эр эмийн харьцаанд орвол торгуулийн ялтай гэж байна. Дэлхийн жишгээр 16-аас доош настай бол мэдсэн, эс мэдсэн ч хамаагүй балчир хүүхэд гэж үзээд, хүчингийн хэрэг гэж явдаг.
3 жил биеэ үнэлсэн 17 насанд хүрсэн охины талаар гарч байна. Тэр охиныг нийгмээрээ үзэх ядаад байгаа юм уу, буруутгаад байгаа юм уу?
Хэрвээ хууль нь чанга байсан бол худалдаж авсан этгээдийг шийтгэж, дараа дараагийн 14 настай хүүхдийн нөхцөл байдлыг хаана.
Ийм аймшигтай зүйлд ХЗДХЯ дугардаггүй юм бэ? Ганцхан энэ заалтаа засчихаж болдоггүй юм уу? 14-тэй хүүхдийн талаар ярьж байна шүү дээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Эрүүгийн болон Зөрчлийн хуульд нэмэлт оруулах санал холбогдох байгууллагуудад өгсөн байгаа. Хариу ирэхээр зангидаад намрын чуулганд оруулж ирнэ. Тэр дунд энэ асуудал байгаа.
Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn