Хотын батлан даалтын сангийн төслийг танилцуулав
2018.07.06

Хотын батлан даалтын сангийн төслийг танилцуулав

НИТХ-ын 2018 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн сан, Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөл байгуулах тухай асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсэг анхны “Хотын батлан даалтын сан” төслөө танилцууллаа. Төсөлд хөгжлийн сангийн үйл ажиллагааны бүдүүвч, нийслэлээс хэрэгжүүлж буй бүх төрлийн орон сууцны хөтөлбөрийн санхүүжүүлэх бүтэц, дэд бүтэц, барилга байгууламж, зам гүүр, аялал жуулчлалыг санхүүжүүлэх, нийтийн тээвэр, таксиг хэрхэн хөгжүүлэх зэрэг саналуудыг багтаажээ.

Энэхүү төслийг улам нарийвчлан, бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулж, хэрэгжүүлэх хэмжээнд танилцуулах үүргийг НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлын хэсэгт өглөө.