Израилийн газар тариаландаа ашиглаж буй УСНЫ 80 хувь нь БОРООНЫ УС
Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хотуудад цэвэр усны хомсдол нүүрлээд байгаа билээ.
Цэвэр усны хомсдол үүсч буй шалтгааныг эрдэмтэн судлаачид уур амьсгалын өөрчлөлт болон хүн амын тоо хурдацтайгаар өсөн нэмэгдэж буйтай холбон тайлбарладаг. Ямартай ч уг асуудлыг шийдэхийн тулд дэлхийн улс орнууд олон арга хэрэглэж буйн нэг нь борооны усыг хуримтлуулж ашиглах болон бохир усыг дахин боловсруулах юм.
Борооны усыг хуримтлуулж, ашигладаг дэлхийн улс орнуудын жишээ олон болсон.
Олон оронд борооны усыг хуримтлуулж, ашиглах технологи сүүлийн жилүүдэд хурдацтайгаар хөгжиж байгаа. Тухайлбал, ХБНГУ-д л гэхэд 1980-иад оноос хойш борооны ус хуримтлуулах технологийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буй юм.
Бразил
Бразил Улс нь дэлхийн нийт цэвэр усны 18 орчим хувийг эзэмшдэг ч тус улсын томоохон хотуудын 28 орчим хувь нь цэвэр усны дутагдалтай.
Тус улсын 18 сая гаруй иргэн цэвэр усны дутагдалтай бүс нутагт амьдардаг гэсэн судалгаа байдаг.
Бразилд жилд ордог хур тунадасны хэмжээ харьцангуй тогтворгүй. Зарим жил ердөө 185 мм хур тунадас ордог бол зарим жилдээ 974 мм хүртэлх хур тунадас ордог байна. Тиймээс 2003 онд Засгийн газрын санхүүжилтээр “One Million Cisterns” төсөл хэрэгжүүлж, хур тунадас арвин орсон улиралд хуримтлуулсан борооны усаа хур тунадас багатай улиралдаа ашиглах болжээ.
One Million Cisterns
Тус улсын санаачлан хэрэгжүүлж буй уг үр ашигтай систем нь ердөө л ус зайлуулах хоолой, 16 мянган литрийн багтаамжтай сав, гар шахуурга, ус цэвэршүүлэх системээс бүрддэг аж.
Одоогийн байдлаар тус улсын томоохон хотуудад 578.336 орчим амгийн багадаа 16 мянган литрийн багтаамж бүхий борооны ус хадгалах сав байрлаж байгаа бөгөөд шууд ахуйн хэрэглээнд хэрэглэдэг байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд томоохон хотуудад нь баригдаж барилгуудын олонх нь борооны ус хураах системээр тоноглогдсон.
One Million Cisterns
Сингапур
Бага газар нутагтай, их хүн амтай орны хувьд цэвэр усны дутагдал бол хамгийн том бэрхшээл.
1977 онд Сингапурын Засгийн газраас 10 жилийн хугацаатай “их цэвэрлэгээ” хийх хөтөлбөр зарласан байдаг. Хөтөлбөрийн хүрээнд бохирдол үүсгэгч, үйлдвэрүүдийг хааж, 260 мянга гаруй айл өрхийг орон сууцжуулсан юм.
Түүнчлэн борооны ус хуримтлуулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс 800 мянган км ус зайлуулах суваг, хоолой байрлуулжээ. Энэ нь тус улсын үерт автах нөхцлийг 98 хувиар бууруулахаас гадна борооны усаар ард иргэдийнхээ ахуйн хэрэглээг хангах гол эх үүсвэрийг бүрдүүлж өгсөн байна. Үүнээс гадна тус улс нийт газар тариалангийн талбайныхаа талаас илүү хувийг борооны усаар усалдаг бараг дэлхийн цорын ганц орон.
БНХАУ
Хятад Улс нь дэлхийд хүн амаараа тэргүүлдэг ч дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө долоохон хувийг эзэмшдэг.
Түүнчлэн газар тариалангийн салбарт дэлхийд тэргүүлдэг тус улсын хувьд усалгаа хамгийн чухал нь байдаг. Тийм ч учраас тус улсын Засгийн газар Шар болон Янгзе зэрэг томоохон голоос ус татаж, газар тариалангийн бүс нутгаа усалдаг.
Гэхдээ энэ нь тийм ч үр дүнтэй бус. Учир нь голын голдрилыг өөрчлөх нь олон сөрөг үр дагавар дагуулдаг байна. 1990-ээд оны үеэс БНХАУ-ын Засгийн газар бүс нутгийн усны менежментэд тусгайлан анхаарал хандуулах болсон.
undefined
Түүнчлэн 1995 онд Ганьсү мужид ихээхэн ган болсны дараагаас “121-Project” хэмээх төсөл хэрэгжүүлж, тариалангийн талбай бүр хамгийн багадаа хоёр борооны ус нөөцлүүр байх ёстой гэсэн журам баталсан байдаг. Одоогоор зөвхөн Ганьсү мужид л гэхэд 1.3 сая хүн борооны усны үр шимийг хүртдэг гэсэн тоо бий.
ХБНГУ
Герман бол борооны усыг ахуйн хэрэглээндээ хамгийн өргөнөөр ашигладаг улс. Тус улсын бараг байшин барилга бүрт тухайлбал, үйлдвэр, хувийн орон сууцанд хүртэл борооны ус нөөцлүүр байдаг аж. 1989-1999 оны хооронд тус улсын Засгийн газраас 100 мянга гаруй борооны ус нөөцлөх сав байрлуулсан гэх тоо байдаг.
Борооны усыг ахуйн хэрэглээнд цэвэрлэж, хэрэглэхээс гадна шууд нөөцлүүрээс татаж, машин угаах болон ОО-д ашигладаг байна. Түүнчлэн тус улсын Засгийн газрын зүгээс борооны ус хуримтлуулах ажилд ихээхэн ач холбогдол өгч, жил бүр шинэчлэн, засварлах ажлыг хийдэг.
Үүний хамгийн тод жишээ нь Берлин хотод сүүлийн жилүүдэд баригдаж буй барилгууд юм. Барилгуудын олонх дээр борооны ус зайлуулах 2550 куб метр бүхий гурван танк байрладаг байна.
Израиль
Тус улс нь хуурай, хагас хуурай уур амьсгалтай, гадаргын цэвэр усны нөөц хомс, улс орны усны хэрэгцээг бүрэн хангах байгалийн эх үүсвэр багатай орон.
Энэ нь усны менежмент, усны түгээлт, усыг цэвэрлэж эргүүлэн ашиглах шилдэг технологи болон менежментийн шийдлийг эрхэм зорилго болгон хэрэгжүүлэхэд хүргэж, улмаар шилдэг туршлага, олон тооны менежментийн шинэ арга хэрэгсэл, үндэсний технологийг бий болгон хөгжүүлсэн байна.
undefined
Газар тариаландаа ашиглаж буй усны 80 орчим хувийг цэвэршүүлсэн болон борооны ус эзэлж байгаа туршлага нь дэлхийн хаана ч байхгүй.
Израиль нь усны менежментийн нээлтүүд, усны нөөцлөлт, түгээлт, боловсруулалт, хөдөө аж ахуйн усны үр ашигтай хэрэглээгээр болон хаягдал усыг эргүүлэн ашиглах, далайн усны давсыг шүүж цэвэршүүлэх талаар дэлхийд тэргүүлдэг.
Энэхүү сургалт аяллын зорилго нь Израилийн усны нөөцийн менежментийн шилдэг тогтолцоо, тэргүүлэх технологитой танилцахад оршино.
Орч: http://www.undesniishuudan.mn/content/read/159615.htm
Эх сурвалж: https://cleanawater.com.au/information-centre/rainwater-harvesting-solutions-which-countries-lead-the-way