2018.08.20
"Урт цагаан"-ны барилга хэний өмч вэ?
"Урт цагаан"-ны барилга тэртээ 1951 онд ашиглалтад орж байжээ. Тухайн үед үсчин, алт мөнгөний дархан, цаг засвар, гуанз, махны дэлгүүр үйл ажиллагаа явуулж, иргэдэд ахуйн үйлчилгээг үзүүлж байжээ. Нийгэм солигдох үеэр тухайн үед үйл аижллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдтэй хотын захиргаа "менежментийн гэрээ" гэгчийг байгуулж байжээ. Гэтэл өнөөдөр өмчлөлийн тухай асуудал яригдахаар гэрээ байгуулсан ААН-үүд нь нэг нэгээрээ шүүхэд гомдол гаргасаар 10 шахам жил болж байна.