Т.Бямбаа: Монголын Авто замын компаниуд нийт ажлын 30 хувьд нь л ажилладаг
2018.03.16

Т.Бямбаа: Монголын Авто замын компаниуд нийт ажлын 30 хувьд нь л ажилладаг

Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаатай цөөн хором ярилцлаа

"Нэг үеэн бодвол Монголын авто замын чанар сайжирсан" гэж эрх бүхий албан тушаалтнууд мэдэгддэг. Гэвч бодит байдал дээр авто замын чанар маш муу байгааг жолооч нар мэдэгддэг?

-Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ үйл ажиллагааны хүрээнд Монголын авто замыг сайжруулах тухай, олон улсын компаниудтай туршлага солилцох журмаар жил бүр энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүний дүнд өнөөгийн Монголын авто замын чанар, түүний орц найрлагыг олон улсын мэргэжилтнүүдээс асууж мэдэх эцсийн зорилготой. Европийн олон улсын өндөр туршлагатай байгууллагуудын бэлтгэл ажил, тэдний ажлын туршлагатай танилцсан. Чанарын өндөр төвшинд хийгдсэн авто замыг хийхийн тулд, маш нарийн орц, найрлага шаардлагатай байдгийг өнөөдрийн үйл ажиллагааны үеэр олон улсын туршлагатай замын компанийн ажилтнууд хэлж байна. Мөн олон улсын компаниудтай хамтран замын чанарыг шалгах, цаашлаад шаардлагатай зүйлс, дутагдалтай тал юу байв гэдгийг судалж, техникийн өндөр төвшинд ажлаа хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Үүний баталгаа, жишээ болж Нисэхийн замыг барихад ашигласан туршлага бий.

Монголын нөхцөлд авто замын чанар муу байгаа нь юунаас болдог вэ. Мөн авто замын хэчнээн хувь нь дотоодын хөрөнгө оруулалтаар, мөн гаднын хөрөнгө оруулалтаар хийгддэг вэ?

-Мэдээж үндэсний гэх тодотголтой  Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь Бие дааж авто замын ажил гүйцэтгэдэг Монгол компани гэж байхгүй. Концесс гэж яриад байгаа юм. Үүний хүрээнд манайх  учраас гаднын компани зам засвараа хийдэг гэж ойлгож болно. Гаднын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажлын 30 хувьд нь Монгол компаниудыг ажилладаг.

Авто замын чанар 1-2 жилийн настай гэж хүмүүс ярьдаг. Нэг үгээр чанаргүй зам их тавигддаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Бид бүхэн Экспо зохиож эхэлсэн цагаас Монголын авто замын чанарыг сайжруулах тухай олон удаа ярилцаж байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн оноос эхлэн олон улсын энэхүү . Ингэсний дараагаар олон улсын авто замын компаниуд, хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл ирж манай улсын зам дээр өөрсдөө явж үзээд, нөхцөл байдал ямар байгааг газар дээр нь ирж үзсэн. Үүний дараа өмнө нь хийдэг байсан хуучирсан замын хучилтыг хуулж хаядаг байдалаа зогсоож, дахин боловсруулалт хийдэг болсон. Дахин боловсруулалт гэдэг нь хаягдал болдог хучилтын хар замыг цементтэй хольж суурь болгон ашигладаг болсон. Ингэснээр зардалд ч хэмнэлттэй, авто замын чанарт ч эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Мөн манай Монгол компаниудын чанар ч сайжирч байгаа.

Чанарын шаардлага хангахгүй, амархан эвдрэл гараад байгаа авто замууд сүүлийн үед их болсон?

-Шинээр байгуулагдаж буй авто замын компаниуд их болсон. Тэдгээр нь  Мөн доторх нарийн орц, найрлагыг нь мэдэхгүй учраас чанаргүй авто зам барьж байгуулаад байгаа юм. Гэхдээ  Учир нь гаднын хөрөнгө оруулалтаар хийгдсэн зам эхний гурван жилдээ тухайн улсын мэдэлд байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр.  гэсэн үг. Нэг үгээр эвдрэл, хэмхрэл гарсан тохиолдолд үнэ төлбөргүйгээр засварын ажил хийлгэх эрхтэй гэж ойлгож болно. Манайд бие дааж гүйцэтгэвэл үйл ажиллагаа нь шууд зогсох хэмжээний хөрөнгө орлогын уналтад орно гэсэн үг.