Г.Занданшатар сайд фэйсбүүкийн хуурамч хаягуудыг устгахад туслахыг фэйсбүүктйг удирдлагуудаас хүслээ
2018.09.06

Г.Занданшатар сайд фэйсбүүкийн хуурамч хаягуудыг устгахад туслахыг фэйсбүүктйг удирдлагуудаас хүслээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол дахь хэрэглэгчдийн хуурамч хаягуудыг хааж өгөхийг Фэйсбүүк компаниас хүсчээ.

Тэрээр тус компанийн Монгол, Хятад, Хонконг, Тайваний бүс нутаг хариуцсан захирал Жорж Чен, Ази Номхон далайн бүс нутгийн мэдээллийн аюулгшүй байдал хариуцсан захирал Жефф Ву нартай уулзах үедээ энэ талаар хүсэлт тавьсан байна.Г.Занданшатар сайд "Фэйсбүүк бол олон нийт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хуваалцах талбар гэдгийг бидл ойлгож байгаа. Гэсэн ч хэрэглэгчид хуурамч хаяг нээж, худал мэдээлэл тарааж байгаа учраас хянах нь зүйтэй" хэмээн хэлсэн талаар xinhuanet.com цахим хуудаст мэдээлжээ