Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн намрын сургалт эхэлжээ
2018.09.11

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн намрын сургалт эхэлжээ

ММНБИ-ийн 2018 оны сүүлийн хагас  жилийн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалт өнөөдөр “Санхүүгийн тайлагнал-1” хичээлээр эхэллээ. 

Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөрийн дагуу явагддаг тус сургалтаар санхүүгийн тайлагналын олон улсын стандартын өөрчлөлт, түүнийг хэрэглэх арга аргачлал таниулж, мэргэжлийн мэдлэгээ бататгах, сайжруулах боломжийг суралцагсад, мэргэшсэн нягтлан бодогч болохыг хүссэн нягтлан бодогчдод олгодог. 
72 цагийн энэхүү сургалтад сурах бичгийг үнэ төлбөргүй олгох бөгөөд магистраас дээш зэрэгтэй багш нар хичээл зааж байна.