2018.09.12
УИХ-ын гишүүн Л.Энхболд "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцжээ
УИХ-ын гишүүн Л.Энхболд 25-р суваг телевизийн "Ам нээвэл..." зочны ярилцлага нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар ярилжээ.
-Та өнгөрсөн 5 сард Эрдэнэс Тавантолгой компаний лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алдагдсаныг илрүүллээ гэж зарлаж байсан. Таниас өмнө энэ талаар холбогдох хууль, хяналтын байгууллага огт мэдээгүй байсан хэрэг үү? Энэ мэдээллийг хаанаас авсан бэ?
-Одоогоос 5 сарын өмнө энэ мэдээллийг гаргаж тавьсан. Үүнээс 1 сарын өмнө АТГ-т энэ асуудалтай холбоотойгоор гомдол гаргаж өгсөн. Үндэслэл нь цахим мэдээллүүдээр 268.3 мянган тонн нүүрс алга болсон гэдэг нь бичигдэж байсныг тодруулах үүднээс мэргэжлийн хяналтын байгууллагуудаас лавлагаа авсан.