Ерөнхий сайдыг онцгой анхаарал хандуулж ажиллахыг МҮЭХ-ноос санууллаа
Өнөөдөр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичиг илгээжээ.
Тэрээр:
Монголын Улсын Засгийн газар Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ олон жил биелүүлэхгүй ирсэн, цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь оновчгүй байгааг эсэргүүцэн Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсад ажил хаялтад шилжээд долоо хоног өнгөрч байна.
Асуудлыг шийдвэрлэх үүднээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа хэдий ч үр дүнд эцэслэн хүрээгүй, Засгийн газрын зүгээс шийдтэй арга хэмжээг цаг алдалгүй авч шийдэл гарцыг чухалчлах шаардлагатай байна.
Ажил хаялт үргэлжилж хүрээгээ тэлэх тусам асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй болох тул Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний хувьд онцгой анхаарал хандуулахыг Танаас хичээнгүйлэн хүсье хэмээн албан бичигтээ дурджээ.
Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn