Эрүүл зүрхний төлөө хамтдаа
“Монгол улсын Зүрх судасны төвийн хамт олон болон Монголын Зүрх Судасны Эмч нарын Нийгэмлэгийн нийт гишүүдийн Эрүүл зүрхний төлөө хамтдаа” уриатайгаар Зүрх судасны үндэсний конференцийг зохион байгуулж байна. Энэхүү конференцийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээж үг хэллээ.
Хуралд нийт 250 зочид төлөөлөгч нар оролцож байна. Үүнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн зүрх судасны эмч нар, эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд, эрдэмтэд, зүрх судасны нийгэмлэгийн гишүүд болон олон улсын зочид төлөөлөгчид хуран чуулж байна. Тус конференцед зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, сэргээн засах чиглэлээр олон улсын болон дотоодод гарсан шинэ дэвшилтэт арга технологийн талаарх мэдээ мэдээллийг хүргэж байна. Тус конференцийн үйл ажиллагааны гол зорилго бол дэлхийн олон улс оронд ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд оршино. Энэхүү хуралд БНСУ, Франц, Тайван, Казакстан, Индонез улсын зочин профессорууд зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээний асуудлаар илтгэл тавилаа.
Өнөөдөр зүрх судасны өвчлөл хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааныгуравдугаарт, хүн амын нийт нас баралтын шалтгааны нэгдүгээрторж байна. Тухайлбал, 2017 оны статистикийн мэдээгээр 5405 хүн энэ өвчний улмаас нас барсан байна. Зүрх судасны өвчлөлийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбар зүрх судасны өвчлөлийн улмаас шалтгаалсан нас баралтыг тогтвортой бууруулан ажиллаж байна. Тухайлбал хүн амын зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт 2010 онд 10000 хүн амд 23,61 байсан бол 2017 онд 17,45 болж буурсан үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлтийг “Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д 14,0 хүртэл бууруулахаар томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Ийнхүү хүн амын зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ажлын нэг бол Монгол улсын Засгийн газар, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу сүүлийн 15 жилийн туршид хэрэгжүүлсэн “Зүрх судасны төв” төслийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэргэжлийн багийг олон улсын жишигт хүргэн бэлтгэж, оношилгоо эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг амжилттай нутагшуулсан билээ.
Зөвхөн 2017 онд тус эмнэлэгт 2939 хүнд зүрх, тархины судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, 54 хүнд зүрхний хэм алдалтын үеийн абляци эмчилгээ, 121 пейсмекер суулгах эмчилгээг амжилттай хийснээр гадаад улс орон луу чиглэсэн иргэдийн эрүүл мэндийн зардлаас ойролцоогоор 1,7 тэрбум төгрөг хэмнэсэн тооцоо гарч байна.
Гэвч хүн амын зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой зүрх судасны тусламж, үйлчилгээний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж, улсын хэмжээнд ганц байгаа Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалт шигдээсийн тасагачааллаа бүрэн даахгүйд хүрч байна. Зүрх, судасны төвийн урьдчилсан судалгаанаас зүрх судасны шинэ мэс ажилбарын тоо 2030 он гэхэд одоогийн түвшингээс 72,4% өсөх хандлагатай байна.
Эрүүл мэндийн салбар “Зүрх судасны үндэсний төв” байгуулах зүрх судасны тусламж, үйлчилгээний бодит эрэлт, хэрэгцээнд үндэслэн дараах урьдчилсан нөхцөл байдлыг шийдвэрлээд байна. Үүнд:
- Зүрх судасны үндэсний төвд үзүүлэх зүрх судасны оношилгоо эмчилгээний мэс ажилбарын шинэ технологийг бүрэн нутагшуулсан.
- Зүрх судасны үндэсний төвд ажиллах эмнэлгийн мэргэжилтнүүдийг үе шаттай бэлтгэсэн.
- Үндэсний төвийг байгуулах газрын асуудлыг шийдвэрлэсэн.
- “Зүрх судасны үндэсний төв байгуулах”төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг 2017 онд хийсэн.
- “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын зургийн санхүүжилтийг ЛюксембургийнЗасгийн газрынтөслийн хүрээндсанхүүжүүлэхээр шийдвэрлээд байна.