Дональд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалд өндөр ач холбогдол өгч, баяртай байгаагаа илэрхийллээ
2018.09.28

Дональд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалд өндөр ач холбогдол өгч, баяртай байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь албан ёсны айлчлалаа Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцох томилолтоор үргэлжлүүлж байна.

Вашингтонд хийсэн айлчлалын үеэрээ тэрбээр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй хэлэлцээ хийж хоёр орны харилцааны түвшинг шат ахиулж Өртгөсөн Иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжүүлж буйгаа зарласан билээ.

undefined

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Маик Пэнс "Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистан дахь шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд байртай байна.  Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна" гэж онцлоод Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн билээ.

Мөн энэхүү айлчлалын хамгийн чухал зорилго болох Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар гарын үсэг зурж Хамтарсан мэдэгдэл гаргасан. Ингэснээр АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгон үүнийхээ зарцуулалтыг Улаанбаатарын усан хангамжийг цогцоор нь шийдэх шийдвэрт хүрээд байна.

М.Помпео "Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал" гэж уулзалтын үеэрээ онцлон тэмдэглэж байв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашигтонд АНУ-ын төр засгийн удирдлагуудтай уулзахаас гадна олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзаад байна.

Тухайлбал, ОУВС-ийн тэргүүн тэргүүн хатагтай К.Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон тухай бид мэдээлсэн.

Ерөнхий сайд энэ өдрүүдэд Нью-Йорк хотод ажиллаж байгаа бөгөөд тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож байна.

Тэрбээр энэ үеэр Вашингтонд уулзаж амжаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ч Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна.

У.Хүрэлсүх Д.Трамптай Вашингтонд Цагаан ордонд уулзах хуваарьтай байсан ч яаралтай нөхцөл байдлын улмаас Д.Трамп Флоренс хар шуурганд өртсөн иргэдтэйгээ уулзаж, газар дээр нь ажиллах шаардлага гарсан юм. 

Тиймээс хойшлогдсон уулзалтаа тэд ийнхүү Нью-Йорк хотод НҮБ-ын чуулганы үеэр хийлээ.