ДЭМБ-аас энэ жил томуу, томуу төст өвчин шинэ төрлийн вирусаар үүсгэгдэж болзошгүйг анхааруулж байгаа билээ. Тэгвэл сурагчдын амралтыг 12 сараас 2 дугаар сар хүртэл амраах нь халдварт өвчний дэгдэлтийг нэмэгдүүлэхгүй байх ач холбогдолтойг Эрүүл мэндийн яамнаас онцолж байна.