300 сая орчим төгрөгийн хэмнэлт бий болгосон
2018.10.16

300 сая орчим төгрөгийн хэмнэлт бий болгосон

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран ““Улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах” техникийн туслалцааны 8967-МОН төслийг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр баталсан билээ.

Энэхүү төсөл 2016 оны 2 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн хугацаанд хэрэгжиж,  төслийн хүрээнд дараах 3 чиглэлээр хэрэгжиж байна.

Үүнд:

  1. Үндэсний хэмжээнд улсын эмнэлгүүдийн эмийг хэрэгцээг нэгтгэн худалдан авалтын шинэ систем нэвтрүүлэх;
  2. Улсын эмнэлгүүдийн эмийн санг амбулаториор үйлчилдэг болгон өөрчлөх;
  3. Эмийн зохицуулалтын чиг үүргийг бэхжүүлэх.

  Энэхүү төсөл нь Монгол улсад олон улсын зарим шилдэг туршлагыг нэвтрүүлж, хүний нөөцийг сургаж, туршлага хуримтлуулан ажилласан. Тухайлбал: 2018 онд 17 нэрийн зайлшгүй шаардлагатай эмийн хэрэгцээг нэгтгэн, худалдан Ерөнхий гэрээ байгуулах аргаар зохион байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 3-ны байдлаар 300 сая орчим төгрөгийн хэмнэлт бий болгосон, цаашид худалдан авалт үргэлжилж байгаа тул энэ хэмнэлт нэмэгдэх юм.
 
Төслийн зөвлөх баг нь сумын эмийн эргэлтийн сангийн үйл ажиллгаатай танилцаж, сумын нэгдсэн эмнэлэгт нэгтгэх зөвлөмж боловсруулж, ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвлөх багийн шийдвэрийг дэмжсэн билээ. Улсын эмнэлгүүдийн эмийн санг амбулаториор үйлчилдэг болгох талаар шинэ мэдээллэл солилцох боловсон хүчин чадваржуулах сургалтууд зохион байгуулсан.

Мөн эм зохицуулалтын чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг Шинэ Зеланд, Португали, Австри улсад судалж, сургалтад хамрагдан Монгол улсын нөхцөлд ашиглаж болох сайн туршлагыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.


 
Төслийн хэрэгжилтийн үр дүн, хэрэгжүүлэх явцад суралцсан туршлага, шинээр олж авсан мэдлэг, мэдээллээ үндэсний болон олон улсын бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт түгээж, хуваалцах, цаашид хэрэгжүүлэх алхамуудын талаар санал солилцохоор энэхүү хурлыг зохион байгуулж байна.