Зам гүүрийн засварт 700 тэрбум төгрөг зарцууллаа
2011.07.28

Зам гүүрийн засварт 700 тэрбум төгрөг зарцууллаа

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан сайдын саналыг сонслоо

 

-2011-2012 онд 55 ажил төлөвлөж, 15 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ жил өнөтэй сайхан зун болж байгаа боловч бороо их орсны улмаас хөдөө орон нутгийн зам, гүүрүүдэд нэлээд  эвдрэл гарлаа. Эдгээрт эхний ээлжид700 орчим тэрбум төгрөгийн засварын ажил хийгээд байна. Цаашид эвдэрлүүдийг засаж дуусгана. Нарийвчилсан зураг төсөл гаргаж, нэмэлт хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх шаардлагатай боллоо. Борооны дараа  замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг орон нутгийнханд анхааруулж хэлэхгүй бол болохгүй нь. Учир нь замын онгорхой цоорхойд ус дүүрсэн үед машин осолдох гэмтэл гарах, хүний амь нас хохирох тохиолдол нэмэгдээд байна.

-Барилгын салбарын хувьд төлөвлөж байсан хэмжээнд ажил хийгдэж байна уу.100 мянган айлын орон сууцны явц хэр байна?

-Баригдах хорооллуудын ерөнхий чиглэл гарсан. Дэд бүтэцтэй холбоотой асуудлуудад хөрөнгө оруулахаар Хөгжлийн банканд шаардлагатай материалуудаа өгсөн. Яармагт 10 мянган айлын орон сууц барьж эхлэхээр шийдсэн. Харин VII, XIV хорооллын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил хийгдэж байгаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.