Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Мөн эрх баригч нам ХХААХҮ-ийн сайдын асуудлыг оруулж ирсэн. Өнөөдөр өглөөнөөс эхлээд намын бүлгүүд хуралдаж, байнгын хороод ч асуудлаа хэлэлцэж амжлаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Гишүүд олон талын байр суурь илэрхийлж байна. Санал хураалтаар хоригийн хүлээж авахгүй гэдэг шийд гарлаа. Миний хувьд хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуйн паркыг бий болгох том санаа энэ хоригт хамт орж ирсэн. Монгол Улс уул уурхайн бус эдийн засгаа босгох амин чухал эрх ашиг байна. Хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан. 1 их наядын хүнсийг импортоор авч байна. Чанаргүй хүнстэй холбоотойгоор хорт хавдрын өвчлөл асар өндөр байна. Жилд 6 мянган хүн оношлогдож, 4 мянган хүн бурхан болж байна.
Холбоотой мэдээ
2024.12.21
2024.12.18
2024.12.17