2018.11.29
У.Хүрэлсүх: УИХ-ын дарга өөрт ногдоогүй эрх эдэлж, янз бүрийн шалтаг, шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаагүй нь олон түмэнд ил болсон
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Тэрээр 60 тэрбумын хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын түвшинд шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, УИХ-ын нэр бүхий 26 ГИШҮҮНИЙ ГАРГАСАН ШААРДЛАГЫГ ХЯХАН БООГДУУЛСАН УИХ-ЫН ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн эсэх талаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
Зөрчсөн гэж үзэж буй Үндсэн хуулийн заалт:
1-р зүйлийн 2 дахь хэсэг: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”
3-р зүйлийн 2 дахь хэсэг: “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”
20-р зүйл: “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална”
23-р зүйлийн 1 дэх хэсэг: “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”
25-р зүйлийн 1 дэх хэсэг: “УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлэцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”
27-р зүйлийн 3 дахь хэсэг: “”УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно”
Хуулийн дагуу Ерөнхий сайд Цэцэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэн шалгах зохицуулалттай юм.
Тэрээр хүсэлтдээ: