
2018.12.03
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2 сайдыг чөлөөлөх саналаа Ерөнхийлөгчид хүргүүллээ
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн танхимаар ажиллах заалтыг зөрчсөн гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг гаргажээ. Тодруулбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өөрийн ажиллаж буй Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудалд холбогдсон учир ёс зүйн хариуцлага хүлээж, сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлсэн байна.