2018.12.10

О.Баасанхүү: Гурван гишүүнийг яллагдагчаар татахад бэлэн болжээ

ЖДҮ-ийг дэмжих сангаас хамаарал бүхий компаниудаараа дамжуулан зээл авсан УИХ-ын 35 орчим гишүүнийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа. Прокурорын байгууллага шалгалтын ажиллагаагаа уртасгасан цагаар 2 цаг хүртэл ажиллаж байна. Нэр бүхий 3 гишүүнийг яллагдагчаар татах мэдээлэл бий гэж УИХ-ын гишүн О.Баасанхүү мэдэгдлээ. 

О.Баасанхүү: Олон жил төр засгийг зайдалж суугаад, албан тушаалаа зарж идсэн хүмүүс бүгд Эрүүгийн хэргийн хавтастай. Шалгагдаж байгаа. Хэн хэнийгээ түрүүлж шоронд оруулах вэ гэдэг тэмцэл явж байна. Шударга бусын хонгил гэдгийг би ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүнийг зохиомлоор хэрэг үүсгээд, яллаж байгаа бол шударга бусын хонгил. Түүнээс биш нэг хулгай хийсэн хүн нь нөгөө хулгай хийсэн хүнээ барьж хорих гээд байх нь зохимжгүй. Хууль тэгш үйлчлэх ёстой.