УУХҮЯ-аас хэвлэлийн бага хурал хийлээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2018 оны жилийн эцсийн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон яам, АМГТГ-ын орлогч дарга, газар хэлтсийн дарга нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захиарл Б.Ганхуяг оролцсон юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр уул уурхайн салбарын энэ оны эхний 11 сарын статистик мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
- Улсын төсөвт оруулсан татвар хураамж
2018 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 1,940.0 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- Алт 71.8 тэрбум төгрөг,
- Нүүрс845.8 тэрбум төгрөг,
- Цайр 73.0 тэрбум төгрөг,
- Зэс 846.4 тэрбум төгрөг,
- Төмөр16.1 тэрбум төгрөг,
- Жонш 14.7 тэрбум төгрөг,
- Бусад 72.2 тэрбум төгрөг,
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 524.0 (37.0%) тэрбум төгрөгөөр өссөн. Үүнээс:
- Алт 26.9 тэрбум төгрөг буюу 59.9 хувь,
- Нүүрс 338.1 тэрбум төгрөг буюу 66.6 хувь,
- Цайр 11.4 тэрбум төгр өг буюу 18.6 хувь,
- Зэс 113.5 тэрбум төгрөг буюу 15.5 хувь,
- Төмөр 4.6 тэрбум төгрөг буюу 39.3 хувь,
- Жонш 4.5 тэрбум төгрөг буюу 44.6 хувь,
- Бусад25.1 тэрбум төгрөг буюу 53.2 хувь,
- Аж үйлдвэрийн салбар
Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2018 оны эхний 11 сарын байдлаар 44.4 сая тн нүүрс, 1,203.1 мян.тн зэсийн баяжмал, 19.2 тн алт, 4.9 мян.тн молибдений баяжмал, 3.2 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 67.9 мян.тн хайлуур жоншны баяжмал, 77.8 мян.тн цайрын баяжмал, 5.8 сая баррель газрын тос, 13.0 мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 812.0 (1.9%) мян.тн, зэсийн баяжмал 2.8 (0.2%) мян.тн, алт 201.1 (1.1%) кг, хайлуур жоншны баяжмал 21.2 (45.4%) мян.тн, цайрын баяжмал 1.2 (1.6%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин молибдены баяжмал 380.9 (7.2%) тн, төмрийн хүдрийн баяжмал 220.6 (6.5%) мян.тн, газрын тос 1,236.6 (17.6%) мян.бар, катодын зэс 458.7 (3.4%) тн-оор тус тус буурсан байна.
2.1 Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2018 оны эхний 11 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 14.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.3 (19.5%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 10.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.6 (18.3%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.3 (57.9%) их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 175.7 (3.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 72.3%-ийг эзэлж байна.
2.2 Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
2018 оны эхний 11 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 16.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.5 (18.0%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 11.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (17.3%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 3.7 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 855.2 (29.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 6.6 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 727.4 (12.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 11.2 (68.5%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 9.4 (57.3%) их наяд төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн байна.
2.3Гадаад худалдаа
2018 оны эхний 11 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 11,852.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,261.1 (23.6%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1,109.2 сая ам.доллараар эерэг гарсан байна.
2.4Экспорт
Экспорт 6,480.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 794.2 (14.0%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть болон бусад эрдэс бүтээгдэхүүн нь экспортын 88.6%-ийг эзлэж байна. Боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.4%, чулуун нүүрсний 98.9%-ийг БНХАУ-д, жоншны 64.9%-ийг БНХАУ-д, 35.0%-ийг ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100%-ийг Их Британид тус тус экспортлосон байна.
2.5Импорт
Импорт 5,371.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,466.8 (37.6%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүн 1,203.1 сая ам.доллар буюу 22.4%, үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1,006.2 сая ам.доллар буюу 83.6%-ийг эзлэж байна.
- Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ
2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3096 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.
|
Тоо |
Хувь |
Гектар |
Хувь |
Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь |
Нийт |
3096 |
100% |
8 768541.95 |
100% |
5.6% |
Хайгуулын |
1422 |
45.9% |
7 151 730.04 |
81,6% |
4.6% |
Ашиглалтын |
1674 |
54,1% |
1 616 811.91 |
18,4% |
1.0% |
Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөн 2018.01.01-2018.12.17 байдлаар
- Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах -542
- Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл -55
- Барьцаалсныг бүртгэх-52
- Тусгай зөвшөөрлийн баримт бичгүүдийг нөхөн олгох-39
- Бүхэлд нь буцааж өгөх-27
- Хэсэгчлэн буцааж өгөх-57
- Бүхэлд нь шилжүүлэх -159
- Хэсэгчлэн шилжүүлэх-6
- Хугацаа дуусгавар болох-197
- Цуцлагдсан-169
4. Газрын тосны салбарын үйл ажиллагаа
4.1Газрын тосны олборлолтын чиглэлээр:
Монгол Улсын хэмжээнд 2018 онд 8.105.414 баррель буюу 1.103.620 тонн газрын тос олборлож, экспортлохоос 2018 оны 12 дугаар сарын 12-ны байдлаар нийт 6.007.292 баррель буюу 814.506 тонн газрын тос олборлож, 5.879.562 баррель буюу 798.485 тонн газрын тос БНХАУ-д экспортлосон.
Олборлолтын гүйцэтгэл 74.11 хувь, экспортын гүйцэтгэл 72.54 хувь байна.
Газрын тосны орлогоос улсын төсөвт нийт 223.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс гүйцэтгэл 176.98 тэрбум төгрөг буюу 79.2 хувь, хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 221.4 тэрбум төгрөг буюу төлөвлөгөөний гүйцэтгэл 99.1 хувьтай байхаар байна.
- Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:
2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнд:
А-80 автобензин 86;
Аи-92 автобензин 30;
Дизелийн түлш 23;
ТС-1 онгоцны түлш 26 хоногийн нөөцтэй байна.
2018 оны байдлаар нийт 1,6 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох төлөвтэй байна.
2018 оны 12 дугаар сард импортлосон газрын тосны бүтээгдэхүүний үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, Аи-92 автобензиний үнэ тонн тутамдаа 617 ам.доллар, дизелийн түлш 706 ам.доллар болсон байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ